Орчны шинжилгээний мэдээ > Гадаргын усны чанар
Сэлэнгэ аймгийн гадаргын болон хаягдал ус, агаарын чанарын 2022 оны 05 дугаар сарын тойм
1.Гадаргын усны чанар
Сэлэнгэ аймгийн Байгаль орчны шинжилгээний лаборатори нь гадаргын усны хяналт-шинжилгээний хөтөлбөрийн дагуу 2022 оны 5 дугаар сард Сэлэнгэ мөрөн, Орхон, Хараа, Ерөө, Бугант, Зэлтэр, Хүдэр, Туул, голуудын хяналт-шинжилгээний цэгээс нийт 15 усны сорьц авч, усны химийн найрлага, чанарын 20 гаруй үзүүлэлтийг тодорхойллоо.
Сэлэнгэ мөрөн, Сэлэнгэ голын Сэлэнгэ-12 дугаар зөрлөг цэгээс 2 удаа, Зүүнбүрэн хяналт-шинжилгээний цэгээс 1 удаа усны сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 218.0 -269.0 мг/л-т хэлбэлзэж, хүчилтөрөгчийн горим хэвийн, Сэлэнгэ-12 дугаар зөрлөг цэгээс 05 сарын 10-нд авсан усны сорьцонд MNS4586:98 усны чанарын стандарт дахь хүлцэх агууламж (цаашид ХА гэх)-аас нитритийн азотын /NО2/-ын агууламж 0.045 мгN/л буюу ХА-аас 2.25 дахин давсан бөгөөд, Сэлэнгэ-12 дугаар зөрлөг цэгээс 05 сарын 20-нд авсан усны сорьцонд нитритийн азотын /NО2/-ын агууламж 0.023 мгN/л буюу ХА-аас 1.15 дахин давсан бөгөөд голын дагуу бага зэргийн бохирдол үүссэн байна.
Орхон гол, Орхон голын Орхон, Шаамар, Сүхбаатар хяналт-шинжилгээний 3 цэгээс усны сорьц авч химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 225.9-262.0 мг/л-т хэлбэлзэж, Орхон-Сүхбаатар хяналтын цэгээс авсан усны сорьцонд нитритийн азотын /NО2/-ын агууламж 0.030 мгN/л буюу ХА-аас 1.50 дахин давсан бөгөөд голын дагуу бага зэргийн бохирдол үүссэн байна.
Ерөө гол, Ерөө голын Бугант, Ерөө, Дулаанхаан хяналт-шинжилгээний 3 цэгээс усны сорьц авч химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 54.1-92.2 мг/л, Ерөө-Ерөө хяналтын цэгээс авсан усны сорьцонд перманганатын исэлдэх чанар /ПИЧ/-ийн агууламж 18.4 мгО/л буюу ХА-аас 1.84 дахин давсан байна.
Бугант гол, Бугант голын Бугант хяналт-шинжилгээний 1 цэгээс усны сорьц авч химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 89.3 мг/л, ХА-аас давсан үзүүлэлт байхгүй байна.
Зэлтэр гол, Зэлтэр голын Зэлтэр хяналт-шинжилгээний 1 цэгээс усны сорьц авч химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 127.0 мг/л бөгөөд нитритийн азотын /NО2/-ын агууламж 0.023 мгN/л буюу ХА-аас 1.15 дахин давсан байна.
Хүдэр гол, Хүдэр голын Хүдэр хяналт-шинжилгээний 1 цэгээс усны сорьц авч химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 118.5 мг/л, аммонийн азотын /NH3/-ын агууламж 0.57 мгN/л буюу ХА-аас 1.14 дахин давсан байна.
Туул гол, Туул голын Орхонтуул хяналт-шинжилгээний 1 цэгээс усны сорьц авч химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 321.9 мг/л, нитритийн азотын /NО2/-ын агууламж 0.183 мгN/л буюу ХА-аас 9.15 дахин давж голын гольдролийн дагуу бохирдсон байна.
Буурь гол Буурь голын Сүхбаатар хяналт-шинжилгээний 1 цэгээс усны сорьц авч химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 480.8 мг/л, нитритийн азотын /NО2/-ын агууламж 0.175 мгN/л буюу ХА-аас 8.75 дахин, аммонийн азотын /NH3/-ын агууламж 1.11 мгN/л буюу ХА-аас 2.22 дахин, Биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч /БХХ5/-ийн агууламж 6.3 мгО/л буюу ХА-аас 2.1 дахин, перманганатын исэлдэх чанар /ПИЧ/-ийн агууламж 14.2 мгО/л буюу ХА-аас 1.42 дахин бохирдолтой байна.
Хиагт гол Хиагт голын Алтанбулаг хяналт-шинжилгээний 1 цэгээс усны сорьц авч химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 724.0 мг/л, нитритийн азотын /NО2/-ын агууламж 0.462 мгN/л буюу ХА-аас 23.1 дахин, аммонийн азотын /NH3/-ын агууламж 0.96 мгN/л буюу ХА-аас 1.92 дахин, перманганатын исэлдэх чанар /ПИЧ/-ийн агууламж 10.3 мгО/л буюу ХА-аас 1.03 дахин, биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч /БХХ5/-ийн агууламж 9.5 мгО/л буюу ХА-аас 3.2 дахин, эрдэс фосфорын агууламж 0.673 мг/л буюу ХА-аас 6.73 дахин давж бохирдолтой байна.
Ус бохирдуулах бодисын агууламж
Хүснэгт 1
№ |
Усны харуулын нэр |
Бохирдуулах бодис, мг/л |
|||||
О2 |
БХХ5 |
ПИЧ |
NH4 |
NO2 |
P |
||
1 |
Сэлэнгэ - Зүүнбүрэн |
- |
- |
3.7 |
0.06 |
0.005 |
0.012 |
2 |
Сэлэнгэ – 12 р зөрлөг 10 |
7.27 |
2.8 |
2.4 |
0.15 |
0.045 |
0.014 |
3 |
Сэлэнгэ – 12 р зөрлөг 20 |
8.96 |
2.9 |
3.4 |
0.17 |
0.023 |
0.010 |
4 |
Орхон-Орхон |
- |
- |
2.2 |
0.11 |
0.002 |
0.009 |
5 |
Орхон – Шаамар |
8.32 |
2.9 |
5.4 |
0.19 |
0.014 |
0.002 |
6 |
Орхон – Сүхбаатар |
9.28 |
2.7 |
3.5 |
0.50 |
0.030 |
0.012 |
7 |
Ерөө-Бугант |
- |
- |
5.2 |
0.06 |
0.002 |
0.022 |
8 |
Ерөө-Ерөө |
- |
- |
18.4 |
0.09 |
0.010 |
0.020 |
9 |
Ерөө-Дулаанхаан |
- |
- |
3.5 |
0.15 |
0.002 |
0.005 |
10 |
Бугант-Бугант |
- |
- |
4.0 |
0.35 |
0.009 |
0.037 |
11 |
Зэлтэр-Зэлтэр |
- |
- |
3.9 |
0.18 |
0.023 |
0.049 |
12 |
Хүдэр-Хүдэр |
- |
- |
8.0 |
0.57 |
0.011 |
0.022 |
13 |
Туул-Орхонтуул |
- |
- |
7.1 |
0.02 |
0.183 |
0.016 |
14 |
Буурь-Сүхбаатар |
11.22 |
6.3 |
14.2 |
1.11 |
0.175 |
0.039 |
15 |
Хиагт-Алтанбулаг |
10.11 |
9.5 |
10.3 |
0.96 |
0.462 |
0.673 |
|
MNS 4586:98 |
|
3 |
10.0 |
0.5 |
0.02 |
0.1 |
2.Хаягдал бохир усны хяналт-шинжилгээ
2022 оны 05 дугаар сарын 10-нд, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын “Урсгал-Ус” ХХК-ны хаягдал ус цэвэрлэх байгууламж /цаашид ЦБ гэх/-ийн орох, гарах цэгээс авсан хаягдал бохир усны 2 сорьцонд хийсэн шинжилгээний дүнгээс үзэхэд ЦБ-аас гарч байгаа ус 61.90 %-ийн цэвэршүүлэлттэй байжээ.
2022 оны 05 дугаар сарын ЦБ-ын орж байгаа болон цэвэршүүлээд гарч байгаа хаягдал бохир усны сорьцонд хийсэн шинжилгээний дүнг MNS 4943:2015 “Хаягдал ус”-ны стандартад заагдсан хүрээлэн байгаа орчинд нийлүүлэх хаягдал усан дахь бохирдуулах бодисын зөвшөөрөгдөх дээд хэмжээ (цаашид ЗДХ гэх)-тэй харьцуулан 2 дугаар хүснэгтэд үзүүллээ.
2 дугаар хүснэгт
Цэвэрлэх байгууламж |
Цэг |
РН |
Ж/б |
өнгө |
БХХ5 |
ХХХ |
ПИЧ |
P |
NH4 |
NO2 |
NO3 |
Цэвэрлэгээний чанар % |
1 |
2 |
3 |
4 |
5 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
11 |
12 |
MNS 4943:2015 |
|
6-9 |
30 |
|
20 |
20 |
20 |
1.5 |
15 |
|
||
Сэлэнгэ,Сүхбаатар “Урсгал-Ус” ХХК-ны ЦБ |
Орох |
7.21 |
142.0 |
29.84 |
165.9 |
423.4 |
14.4 |
2.235 |
12.8 |
0.460 |
1.34 |
61.90 |
Гарч |
7.09 |
9.6 |
17.50 |
63.2 |
376.3 |
8.6 |
Тайлбар: Ж/Б-жинлэгдэх бодис, БХХ5-биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч, Эрдэс фосфор MNS 4943:2015 “Хаягдал ус”-ны стандартад заагдсан хүрээлэн байгаа орчинд нийлүүлэх хаягдал усан дахь бохирдуулах бодисын зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс давсан үзүүлэлтүүдийг тодруулав.
Дүгнэлт: Зэлтэр гол маш цэвэр, Хараа, Ерөө, Бугант, Сэлэнгэ мөрөн, Орхон, Хүдэр цэвэр, Туул, Буурь гол бага бохир Хиагт гол маш бохир байлаа.
Энэ сард Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын “Урсгал Ус” ХХК-ны ЦБ-ийн цэвэрлэгээний чанар 61.90% ба цэвэршүүлээд гарч байгаа усанд биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч MNS 4943:2015 стандарт дахь зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс 3.16 дахин, эрдэс фосфор 2.235 мг/л буюу MNS 4943:2015 стандарт дахь зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс 22.35 дахин давсан байна.
Агаарын шинжилгээ: Сүхбаатар суманд агаарын бохирдол стандарт хэмжээнээс хэтрээгүй байна. Агаарын чанарын 1-р харуулын 5-р сарын ажиглалтын дүнгээс үзэхэд агаар дахь хүхэрлэг хийн дундаж агууламж 0.004 мг/м3, хамгийн их нь 0.008 мг/м3, азотын давхар ислийн дундаж агууламж 0.026 мг/м3, хамгийн их нь 0.069 мг/м3, агаар болон хөрсөн дээрхи цацрагийн түвшин фон түвшнээс даваагүй байна. Нийт тоосны дундаж агууламж 0.029 мг/м3, хамгийн их 0.169 мг/м3, PM10 тоосонцорын дундаж агууламж 0.024 мг/м3, PM2.5 тоосонцорын дундаж агууламж 0.019 мг/м3 байна.
Агаарын чанарын 2-р харуул болох Мандал сумын агаар дахь түгээмэл бохирдуулагч хий болох азотын давхар ислийн дундаж агууламж 0.014 мг/м3, хамгийн их агууламж 0.022 мг/м3, хүхэрлэг хийн дундаж агууламж 0.002 мг/м3, хамгийн их агууламж 0.004 мг/м3 байна.
Мэдээ бичсэн: БОШЛ-ын агаар, ус хариуцсан инженер М.Өнөржаргал